
Хонгорхон төрхөөрөө Америкийн загварын ертөнцөд маш хурдан нэрд гарсан Жижи Хадид. Мөн түүнийг Калифорнийн ялдам охин гэх тодотгол ч дагадаг. Гэхдээ юу юунаас илүү түүний хувцаслалт үргэлж тэсрэлт хийсээр ирсэн юм. Тэр хэрхэн хувцаслахаа мэднэ. Цээж задгай, бие дагасан даашинзнаас авахуулаад нүсэр, нугалаа хуниас бүхий даашинз ч бий. Эсвэл богино цагаан футболка, жийнсэн өмдтэй байлаа ч тачаангуй харагддаг. Ингээд түүний энэ зуны, энэ жилийн загвараас тоймлон хүргэе.


















