
Өнөөдөр гадаа 21 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 19-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 200 дахь өдөр бөгөөд он дуусахад 165 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 21 хэмийн дулаан бол шөнөдөө 16 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 18, найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2665.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.20, юань 387.50, вон 2.30 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагаас Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл 7-р сарын 22-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас мэдээлэл хийнэ.
- Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн хүрээнд 11.00 цагт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэс үүсгэн байгууллагдсаны 5 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулна.
- Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн Дарьганга хийцийн мөнгөн эдлэлийн цуглуулгаар "Нандин өв" үзэсгэлэн 11.00 цагаас Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.
- 09.00 цагт Монгол Солонгосын хүүхдийн мэс засалчдын анхдугаар симпозиум Рамада зочид буудлын 4 давхарт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1980 оны энэ өдөр Португалийн алдарт хөлбөмбөгч Nuno Santos мэндэлжээ.
- Мөн 1978 оны энэ өдөр АНУ-ын нэрт жүжигчин, бүжигчин Zoe Saldana мэндэлжээ. Түүнийг "Төв тайз" хэмээх балетын тухай өгүүлэх киноных нь дүрээр үзэгчид илүүтэй мэдэх биз ээ.
- 1991 онд Унгар дахь ЗХУ-ын нөлөөлөл үгүй болжээ.
- 1988 онд II пап лам 117 Вьетнамын шоронгийн хоригдлыг адислаж байжээ.