
Өчигдөр буюу энэ сарын 18-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Устын-Ам” гэдэг газар зам тээврийн осол гарчээ. Дуудлагын дагуу ослын газарт Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиж ажилласан байна.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Латио” маркийн суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Ланд крузер-200” маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн М /55 настай, эрэгтэй/, Б /42 настай, эрэгтэй/, С /32 настай, эмэгтэй/, А /4 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсан тул Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ. Харин Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харьяат иргэн Ц /45 настай, эрэгтэй/, Т /45 настай, эмэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/ нар нас баржээ