
Баянхонгор аймгийн Заг сумын малчин Г-ийн хотонд аянга бууж хоёр үхэр хорогджээ. Энэхүү мэдээллийг тус сумын иргэн А аймгийн Онцгой байдлын газарт өгчээ.
Иймд УЦУОШГ-аас мэдээлж буйгаар энэ долоо хоногт ихэнх нутгаар үргэлжилсэн бороотой байх тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж, байгалийн онцгой үзэгдэл үер усны осол, аянга цахилгааны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.