
Өнөөдөр гадаа 21 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 203 дахь өдөр бөгөөд он дуусахад 162 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 21 хэмийн дулаан бол шөнөдөө 17 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 20, таван шар мэнгэтэй цагаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2665.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 388.30, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн Монгол судлалын төв, БНХАУ Баруун хойд үндэстний Их сургуулийн Монгол хэл, соёлын сургуультай хамтран залуу монголч эрдэмтэдийн дунд "Монгол утга соёл, зан заншлын зуны сургалт"-ыг зохион байгуулж байна.
- БЗД-ийн Хүүхдийн эмнэлгийн "Зуны чийрэгжүүлэлт"-ийн нээлтийн үйл ажиллагаа 10.00 цагт болно.
- “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл эхэлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Гамби улсад тусгаар тогтнолын өдөр тохиож байна.
- 1992 оны энэ өдөр алдарт дуучин Селена Гомез мэндэлжээ.
- 2013 онд БНХАУ-ын Динши мужид дараалан гурван удаа хүчтэй газар хөдөлж, 95 хүн амиа алдаж, 2300 орчим хүн бэртэж гэмтжээ.
- 1997 онд Мичиганы Порт гурон болон Онтариогийн Сарния хоёрыг холбосон "Цэнхэр ус" гүүр ашиглалтад оржээ.
- 1983 онд Польшийн Цэргийн хууль албан ёсоор хүчингүй болжээ.