
ОХУ-ын Холбооны мөрдөх албаныхан Онцгой байдлын Яамны нэгэн удирдах ажилтанг бүлэг этгээдүүдтэй хамтран төсвийн хөрөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан хэрэгт сэжиглэн Чита хотын захирагчийн ажлын хурлын үеэр баривчилжээ. Энэ тухай “Забмедиа” сайт мэдээлж, баривчилгааны үеийн бичлэгийг нийтэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар баривчлагдсан ажилтан нь Өвөр Байгалын хязгаарын Галын албаны орлогч дарга Иван Пименов байжээ. Чита хотын захирагч Александ Сапожников болсон үйл явдлын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.