
Өнөөдөр гадаа 21 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 204 дахь өдөр бөгөөд он дуусахад 161 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 19 хэмийн дулаан бол шөнөдөө 13 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 21, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2666.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.90, юань 388.40, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- МҮЭ-ийн холбоо, Японы Олон Улсын Хөдөлмөрийн сан хамтран “Хөдөлмөр удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт сургалтыг төв байранд зохион байгуулна.
- БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв, Солонгосын Соёлын өвийн сан хамтран “МОНГОЛ, СОЛОНГОС УЛСЫН СОЁЛЫН ӨВИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” уулзалт-семинарыг Монголын Уран зургийн галерейн хурлын танхимд зохион байгуулна.
- Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төв, Солонгосын Соёлын өвийн сан хооронд соёлын өвийг хадгалж, хамгаалахад хамтран ажиллах "Санамж Бичиг"-т гарын үсэг зурна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2015 онд нарны төрлийн “Кеплер-452” од оршдог бүс орчим дэлхийтэй төстэй анхны гарагийг нээжээ.
- 2002 онд Тасманийн арлын эрэгт аварга том наймаалж хаягдсан байсныг олсон бөгөөд түүний жин 250 кг, тэмтрүүл нь 15 метрийн урттай байжээ.
- 1997 онд дэлхийн томоохон хэвлэлүүдэд Дэлхийн II дайны үеэр Швейцарын банканд хөрөнгө оруулсан хүмүүсийн нэрсийг дэлгэжээ.
- 1982 онд дэлхий даяар халим агнахыг хоригложээ.
- 1980 онд сансарт анх удаа Азиас хүн нисжээ. Зөвлөлтийн “Союз” хөлгийн багийн бүрэлдэхүүнд Вьетнамын нисгэгч Фам Туан ниссэн байна.