
Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун урд зүгт 143 километрийн зайд газар хөдлөлт болжээ. Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр "Улаанбаатарын цагаар 2020 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 05 цаг 23 минут 01 секундэд Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун урд зүгт магнитуд нь М=4.6-тай газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв өргөрөг 44.63, уртраг 93.11" гэжээ.