
Цахим орчинд баяр наадмын үеэр Улаанбаатар хотоос орон нутаг руу орох гарах хөдөлгөөнийг хаана гэсэн мэдээлэл гарав. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах, орох хөдөлгөөнийг хаахгүй" гэж мэдээллээ.
Харин өнөөдөр хурдан морины салбар комисс хуралдаж хурдан морины уралдааны үед Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаах үгүйг шийдэж нэгдсэн байдлаар иргэдэд мэдээлэл өгнө гэв.