
Улсын Онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг
танилцуулж байна.
Тэрбээр "Долоодугаар сард гадаадаас 3000 иргэн татан авна. Улсын хэмжээнд 2400-2600 тусгаарлах байр бий. Гадаадаас иргэдээ авчраад тусгаарлах байр хүрэлцээгүй байна. Шадар сайд маргаашнаас эхлэн УОК-ын Шуурхай штаб болон зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 50 гаруй орноос 9884 иргэн эх орондоо буцах хүсэлтээ ирүүлээд байгаа юм.
Өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын 15-ныг хүртэл сунгасан. Улаанбаатарт 900 гаруй ААН-ийн 10 мянга гаруй ажлын байрыг шат дараатай нээх шийдвэрээ гарган, нээж байна.
БНСУ-аас хамгийн олон буюу 2000 орчим иргэн буцах хүсэлтээ ирүүлсэн. Тиймээс энэ сард тус улс руу долоон нислэг хийхээр төлөвлөсөн байгаа. АНУ-аас 2400, Австралиас 1100 иргэн буцах хүсэлт илгээсэн. Тиймээс эдгээр улс руу долоо хоног тутамд тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах саналыг УОК-оос Засгийн газарт оруулахаар болсон. Сунгах, эсэх шийдвэрийг ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэнэ. Гадаадын улс орнуудад халдварын хоёр дахь давлагаа гарч буй учир хилээ нээх боломжгүй байна" гэсэн мэдээлэл өглөө.