
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батсайхан, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч асан Л.Балдан-Очир, мөн ангийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Г.Сугар нарт эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, улсад онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн.
Энэ хэргийг СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 сарын 4-ний өдөр хүлээж авсан байна. 5-р сарын 5-ны өдөр тус хэргийг хянан хэлэлцээд Б.Батсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаатай хасаж 2 жилийн хорих ялаар, Л.Балдан-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаатайгаар хасаж, 5.5 сая төгрөгөөр торгох ялаар, Г.Сугарын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдсэн.
Б.Батсайхан нар нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109 сая 415 мянган төгрөг хохирол учруулсан гэж үзжээ. Б.Батсайхан нь хувийн ажлаа дээрх албан тушаалтнуудаар гүйцэтгүүлсэн байна.