
Улсын хэмжээнд 2020 оны долдугаар сарын 09-ны байдлаар гол усны ослоор 39 хүн амь насаа алджээ. Үүнээс 30 том хүн, ес нь хүүхэд байна.
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр Хэнтийн нурууны зүүн хажуугийн Эг, Хангай нурууны арын Чулуут, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Чигэртэй, Төгрөг, Увс нуурын савын Хариг, Намир зэрэг голуудын усны түвшин, өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Буянт, Хариг, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр үерийн түвшинг 5-20 см даван үерлэжээ.
Тиймээс гол мөрөн, нуурын орчим амарч зугаалахдаа сэрэмжтэй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна