УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2014 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Байнгын хорооноос цэцийн дүгнэлтийг дэмжээд байсан ч нэгдсэн хуралдаанаас гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзлээ. Үүний дараа Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн юм.