Баянзүрх дүүргийн XIII хороонд байрлах 172 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа. 150 хүүхдийн багтаамжтайшинэ барилгыг Улсын комисс хүлээн авснаар тус цэцэрлэг ирэх намар нийт 350 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болжээ. 172 дугаар цэцэрлэг өмнө ньдөрвөн бүлэгт 200 орчим хүүхэд хүлээн авч байсан бол өргөтгөлийн барилгыгашиглалтад оруулснаар зургаан бүлэг нэмж байгуулах боломжтой болсон аж.
Нийслэлийн алслагдсан хороодод өнөөг хүртэл боловсролын байгууллагын орчин, хүрэлцээ, багтаамж хангалтгүй хэвээр байгаа. Харин Баянзүрх дүүргийн XIII хороондийн цэцэрлэгийг өргөтгөснөөр сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж буй бөгөөдулсын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулжээ. Хоёр давхар энэхүү барилга ньөмнөх цэцэрлэгийн үндсэн байртай хүзүүвчээр холбогдсон, бага насны хүүхдийн сурч хөгжих орчны аюулгүй байдал, агаар сэлгэлт, хөдөлгөөний урсгалыг бүрэн шийдсэн байна.
Л.Ням