Хоёрдугаар сарын 19
- Өнөөдөр бол жилийн 50 дахь өдөр. Он дуусахад 316 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ. Мөн шөнөдөө бага цэргийн цас орох юм байна.
- Билгийн тооллын 12, гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандахыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2028.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.50, юань 311.50, вон 1.66 төгрөг байна.
- Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран “НИЙТИЙН ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ҮҮРЭГ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 14.00 цагт Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгуулна.
- Хүүхдийн оролцооны бүлгүүдийн туршлага солилцох уулзалт 08.30-13.00 цагт Чингэлтэй дүүргийн 50-р дунд сургуулийн “Урлаг” танхимд болно.
- Батлан хамгаалахын их сургуулийн 95 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа БАГШИЙН ИХ ЧУУЛГАН "Corporate hotel and convention center"-д 09.00 цагт эхэлнэ.
- Азийн хөгжлийн банкны "Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийн хүрээнд их дээд сургуулийн байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр сурч байгаа оюутнуудын санаачилгатай төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах, санхүүжилт олгохтой холбоотой журмын төслийн хэлэлцүүлэг 11.00 цагт БСШУЯ-ны 401 тоот хурлын танхимд болно.
- 12.00 цагт БСШУЯ-ны хурлын танхимд сайд Л.Гантөмөр "Хүүхдэд зориулсан бүтээл"-ийн тоог нэмэгдүүлэх зорилгоор БСШУЯ-аас бүтээлийн уралдаан зохион байгуулах тухай хэвлэлийн бага хурал хийнэ.
- Бөмбөгтэй хоккейн ДАШТ-д оролцсон Монгол улсын шигшээ багийнхан 10.00 цагаас Спортын төв ордон дээр хэвлэлийн бага хуралд оролцоно.
- 14.00-17.00 цагийн хооронд жил бүр НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байгууллагын ивээл дор зохион байгуулдаг “Олон Улсын Эх хэлний өдөр”-т зориулсан “НИЙТИЙН ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ҮҮРЭГ” эрдэм шинжилгээний хурал болно.
- Волейболын клубуудын хоорондох “Хасу Кап-2016” тэмцээн энэ сарын 19-28-ны өдрүүдэд зохиогдоно. Нээлт 14.00 цагт “Эко спорт цогцолбор”-т эхэлнэ.
- МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн 8 дугаар хурал 09.00 цагт баруун 4 зам дахь МҮЭСТО-нд эхэлнэ.
- “Түмэн Тэмээ – Тэмээн Аяллын Холбоо”-ны санаачилгаар жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр” арга хэмжээний хэвлэлийн бага хурал 11.00 цагт МЗХ-ны 209 тоотод болно.
- АТГ цаг үеийн асуудлаар 11.00 цагаас өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.
- Улсын гуравдугаар төв эмнэлэгт Зүрхний хэм судлалын электрофизиолгийн анхны лабораторийн нээлт 10.00 цагт болно.
- МУАБ, МУГД Д.Бандийн "Энэ л миний ертөнц" номын нээлт 11.00 цагт спортын төв ордоны А зааланд болно.
- Авто худалдааны цогцолборт авто зогсоол худалдан авсан иргэдэд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 12.30 цагт Нийслэлийн “Хангарди” ордны 14 давхарт гардуулж өгнө.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Туркменистан улсын Төрийн далбааны өдөр юм байна.
- 1960 онд БНХАУ анх удаагаа судалгааны пуужин болох “Т-7”-г амжилттай хөөргөж байжээ.
- 1884 онд АНУ-ын түүхэн дэх хамгийн хүчтэй торнадо хар салхи дэгдэж байжээ.
- 1726 онд ЗХУ-д Дээд шүүхийн зөвлөл байгуулагдаж байжээ.