Дэлхийн хамгийн алдартай хосуудын нэгд гарцаагүй орох нэрт хөлбөмбөгчин К.Роналду, загвар өмсөгч Ж.Родригес нарын хурим энэ амралтын өдрүүдэд болох гэж байна. Португал тоглогч өнгөрсөн оны намар П.Морганы шоунд оролцохдоо ДАШТ-ий дараа гэрлэнэ гэж мэдээлсэн бөгөөд “Хуримаа дэлхийн аваргын цомтой хамт тэмдэглэнэ гэж найдаж байна” гэсэн юм. Хосуудын хурим наймдугаар сарын 8-ны бямба гарагт К.Роналдугийн төрсөн Мадерай аралд болно. Зочдыг Мадера арлын гол хот Фуншалийн “Savoy palace” таван одтой зочид буудалд байрлуулах аж. Энэхүү дуулиант хуримд ямар зочид уригдсан нь хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж буй нь гарцаагүй. The Mirror, Globo болон К.Роналдугийн хөгжөөн дэмжигчдийн сошиал хуудсанд гарсан мэдээллээс үзвэл хөлбөмбөгч К.Мбаппе, Винисиус Жуниор, Р.Фердинанд, дуучин Дрейк, Трэвис Скотт, Рианна, Женнифер Лопес, жүжигчин Вин Дизель, Эстер Экспосито (К.Мбаппегийн найз бүсгүй), хөтлөгч П.Морган, блогер IShowSpeed, холимог тулаанч Х.Нурмагомедов, К.Макгрегор нар уригджээ. Түүнчлэн Л.Мессиг ирээсэй гэх мөрөөдөл олон хүнд байгаа ч аргентин тоглогч уригдсан, эсэх талаар мэдээлэл хараахан алга. Гэхдээ зарим эх сурвалжид дурдсанаар Л.Месс, Р.Антонеллад урилга хүргүүлсэн гэнэ.
Э.МАНЛАЙБААТАР