
Азийн хөл бөмбөгийн холбооны “Challenge league” тэмцээний 2026-2027 оны улиралд эх орноо төлөөлж, дээд лигийн аварга “Улаанбаатар” болон дэд байрт шалгарсан “Төв азарганууд” багийнхан оролцох нь. Урьдчилсан шатны тоглолт энэ сарын 11-нд Монголын хөл бөмбөгийн ногоон талбайд өрнөнө. “Төв азарганууд” клубийнхэн Тайванийн “Tainan city FC” багтай 11.00, “Улаанбаатар”-ынхан “Нang Yuan FC”-ын тамирчидтай 16.00 цагт тоглоно. Ташрамд дуулгахад, Монголын хөл бөмбөгийн холбооны гишүүн байгууллага болон клубүүдийг дэмжих зорилгын хүрээнд “Хишигтэн Эф Си”, “Хар алмаз 99” клубтэй хамтран 10, 11, 12 насны хөвгүүд, 12 хүртэлх насны охидын дунд грассрүүтс, мөн 14 хүртэлх насны охидын УАШТ-ийг зохион байгуулах гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулав. “Грассрүүтс 2026” тэмцээн ирэх сарын 21-нд болох юм.