Азербайжин улсад зохион байгуулсан чөлөөт бөхийн 17 хүртэлх насныхны ДАШТ-д улсаа төлөөлж өсвөр үеийнхний шигшээ багийнхан хүч сорилоо. Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Спортын төв сургуулийн тамирчин Б.Ариунзул эхний тойрогт Украины Бухтина Иринаг 5:0, шөвгийн наймд Узбекистаны Азимова Шахзодаг 11:0-ээр ялав. Тэрбээр хагас шигшээд Беларусын Брахинетс Палинаг 7:1-ээр хожиж, финалд шалгарсан. Аваргын төлөөх барилдаанд Казахстаны Абдималик Айшаг 4:0-ээр буулган авч түрүүллээ.
Дасгалжуулагч Г.Нямбаярын удирдлагад бэлтгэл сургуулилалтаа базаадаг түүний Бакугийн дэвжээнээс гардсан анхны алтан медаль Монголын чөлөөт бөхийн спортод шинэ хуудас нээсэн түүхэн амжилт байв. Өсвөр үеийнхний УАШТ-д жиндээ тэргүүлж , ДАШТ -д зодоглосон тэрбээр Вьетнамд өнгөрсөн тавдугаар сард болсон Азийн АШТ -д Казахстаны Абдималик Айшаг 11:2-оор илүүрхэн хүрэл медаль хүртсэн бол энэ удаа мөн түүнтэй тэргүүн байрын төлөө дахин таарч , ялснаар дэлхийн аваргаар тодорсон юм.