Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангах зорилгоор 2025-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Туул усан цогцолбор” төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувьтай үргэлжилж байгааг нийслэлийн Нэгдсэн төрлийн удирдлагын газраас мэдээлэв. Энэ ажлыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL компани гүйцэтгэж буй бөгөөд I шатны судалгаа тооцоолол, инженерийн шийдлүүдийг нарийвчлан боловсруулж дуусаж байгаа гэнэ.
Түүнчлэн төслийн хүрээнд газрын доорх болон гүний нөөц, усны ашиглалтыг үнэлж баталгаажуулах, Улаанбаатар хотын ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг тодорхойлох ажлуудыг мөн хийж байгаа аж. “Туул усан цогцолбор”-ыг 50-100 сая шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтайгаар төлөвлөжээ. Үүний тулд 685 метр урт, 35.8 метр өндөр, 19.8 метр гүнтэй 5569 ам км талбайтай усан сан байгуулахаар тооцсон байна. Ийм хэмжээнд тогтмол ус хуримтлуулж чадвал хүн амын хэрэгцээг хангаад зогсохгүй Туул голын экологийн урсцыг хамгаалах, тасрахаас сэргийлэх боломж бүрдэнэ.