Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, нийслэлийн Байгаль орчны газар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба хамтран тарваганы хууль бус агнуур, тээвэрлэлт, худалдааг таслан зогсоох зорилгоор улсын хэмжээнд эрчимтэй хяналт, шалгалт хийж байгаагаа мэдээлэв. Байгаль орчны мэргэжлийн байгууллагууд тарваганы тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэн жил бүр 500700 бодгалийг сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулж буй ч хууль бусаар агнах тохиолдол буурахгүй байгаа аж.
Иймд тарвага бүхий бүс нутаг, хяналтын цэгүүдэд өргөн хүрээний шалгалт хийж, иргэдэд холбогдох хууль, журмын талаар мэдээлэл хүргэн ажиллаж байна. Ташрамд дурдахад, Амьтны тухай хуульд зааснаар тарвагыг жил бүрийн аравдугаар сарын 16-наас дараа оны наймдугаар сарын 20 хүртэлх хугацаанд агнахыг хориглодог бөгөөд үүнээс бусад үед зөвхөн тусгай зөвшөөрөлтэйгөөр авладаг.
Ж.СУВД