Хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологиор галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлж, ой, хээр болон объектын гал түймрийн мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай дамжуулах камерыг нийслэлийн Багануур дүүрэгт байршууллаа.
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Улаанбаатар хотод 13 байршилд тусгай зориулалтын өндрийн камер суурилуулахаар төлөвлөсөн юм.
Үүний хүрээнд одоогийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн есөн байршилд, мөн Налайхд суурилуулаад байгаа аж. Ингэснээр гал түймрийн тоо, хохирлыг бууруулах боломжтой хэмээн албаныхан үзэж байна.
Ч.ЦЭЛМЭГ