
Африкийн хойд эрэгт оршдог Сеута хот нь Испанийн мэдэлд байдаг автономит хот юм. Долдугаар сарын 30-нд хэдэн арван мянган дүрвэгсэд Европын Холбооноос оргонол хүсэх зорилгоор тус хот руу дайран нэвтэрчээ.
Гурван өдрийн турш 70 мянга гаруй цагаачид хуурай болон усан замаар хийлдэг гудас, машины дугуй, аврах хэрэгслээр зарим нь бүр сэлээд хил нэвтэрсэн байна. Дор хаяж 67 хүн эрэгт хүрч чадалгүй живжээ. Хот руу нэвтэрч чадсан хүмүүсийн олонх нь дэлгүүрүүдийг дээрэмдэж, зогсоол дээр тавьсан машинуудыг эвдэж үймээн самуун дэгдээжээ. Урилгагүй зочид мөнгө, хоол хүнс хайж орон сууцны барилгуудад нэвтэрсэн тохиолдол олноор гарчээ.
Сеутагийн эрх баригчид нөхцөл байдлыг " хүмүүнлэгийн болон нийгмийн онц хямрал" гэж нэрлэжээ. Мадрид тус бүс нутагт армийн нэгтгэлүүдийг байршуулж, агаарын болон тэнгисийн цэргийн эргүүлийг нэмэгдүүлсэн байна.
Испанийн Дээд шүүхийн саяхан гаргасан Сеутагаас хууль бус цагаачдыг нэн даруй албадан гаргахыг хориглосон шийдвэр нь дээрх хямралыг өдөөсөн юм. Үүний зэрэгцээ Испани улс бичиг баримтгүй ч тус хотод удаан хугацаанд амьдарч буй хагас сая Африкийн иргэдийг хуульчилсан. Эл шийдвэрийг дүрвэгсдийг хууль бусаар тээвэрлэхийг зохион байгуулагчид ашиглан, Сеутагаар дамжин Европын Холбоонд нэвтрэх нь бараг баталгаажсан гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мессеж тараажээ.
Европын бусад орнууд болсон үйд явдал сандарч, хариу үйлдэл үзүүлж эхэлжээ. Франц болон Итали улсууд Испаниас ирэх хүмүүст тавих хяналтаа чангатгах эсвэл хилээ бүрмөсөн хаахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Италийн Гадаад хэргийн сайд Антонио Тажани Испанийн засгийн газрыг "хүний наймааг дэмжиж байна" гэж буруутгажээ. Сеутагаас хол Скандинавын орнууд хүртэл түгших болов. Швед, Финлянд улсууд Испанийн Шенгений хэлэлцээрт оролцохыг түр хугацаагаар түдгэлзүүлэхийг шаарджээ. Финландын Дотоод хэргийн сайд Мари Рантанен X нийгмийн сүлжээнд: "Гадаад хилээ хамгаалах үүргээ биелүүлээгүй орнууд Шенгений бүсийн гишүүн байж болохгүй" гэж бичсэн байна.