
Европын хөл бөмбөгийн томоохон лигүүд эхлэх дөхөж буй энэ үед тоглогчдын солилцоо, наймааны мэдээлэл спорт сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байна.
“ДОРТМУНД” ИРЭЭДҮЙН ОДЫГ ЭЛСҮҮЛЭВ ҮҮ
Европын хамгийн ирээдүйтэй залуу тоглогчдын нэг К.Карецасыг элсүүлснээ Германы “Борусси” баг зарлалаа. Тэд 18 настай хагас хамгаалагчийн төлөө “Генк” багт 30 сая евро төлсөн бололтой. Грекийн шигшээ багийн тоглогч маань өнгөрсөн улиралд Бельгид тоглож, 49 тоглолтод гурван гоол оруулан, 18 гоолын дамжуулалт өгчээ
. Ж.ХЕНДЕРСОН “ЧЕЛСИ”-Д
Залуу багтаа туршлага нэмэхийг хүссэн “Челси” ахмад англи тоглогчдоор хүчээ зузаалж байна. Довтлогч Д.Уэлбектэй гэрээ байгуулсны дараа тэд Английн шигшээ болон “Ливерпуль” багийн тоглогч асан, 36 настай Ж.Хендерсонтой гэрээ байгууллаа. Тэрбээр өнгөрсөн улиралд “Брентфорд” багт тоглохдоо Премьер лигийн 32 тоглолтод нэг гоол оруулж, гурван гоолын дамжуулалт өгсөн.