АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулж буй жиү жицүгийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын өсвөр үе, залуучуудын баг оролцож байна. Тэднээс 14 хүртэлх насныхны ангилалд 40 кгын жинд “Thunder jiu jitsu academy”-ийн тамирчин П.Цэлмэг эхний тойрогт хийлж, шөвгийн наймд Филиппин, хагас шигшээд Араб, аваргын төлөө Украйны тамирчныг буулган авч, алтан медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн. Түүний амжилтыг үргэлжлүүлж, тус академиас 16 насныхны тулааны төрөлд Б.Агиймаа охидын 52, эрэгтэйчүүдээс Б.Эрдэнэбаяр 44, 21 хүртэлх насныхнаас 70 кг-д М.Түмэнжаргал хүрэл медаль гардав.
Эрэгтэйчүүдээс 21 хүртэлх насныхнаас 62 кг-жинд зодоглосон “Гаруда” академи, “Хүмүн” олон улсын сургуулийн тамирчин Б.Алтан-Эрдэнэ аваргын төлөө өрсөлдөж мөнгөн медаль зүүв. Түүнчлэн эмэгтэйчүүдийн тулааны төрөлд 57 кг-д А.Оргилмаа дэд байрт шалгарсан юм. Тэгвэл доу хосын төрөлд охидоос А.Оргилмаа, Б.Сүнжидмаа нар удаалж, хөвгүүдээс У.Дэлгэрдалай, Б.Өсөх-Ирээдүй нар III байр эзэлжээ. Жиү жицүгийн тэмцээнээс олны сонирхлыг татдаг төрлийн нэг бол доу юм. Нэг багийн хоёр тамирчин тулааны талбарт өрсөлдөгчдөөсөө өөрийгөө хамгаалах техникүүдийг өндөр ур чадвар, уялдаа холбоо, хурд, нарийвчлалтай үзүүлдэг онц¬логтой. Шүүгчид гүйцэтгэлийн бодит бай¬дал, техник, хяналт, синхрон ажиллагаа болон үзүүлбэрийн чанарыг тал бүрээс нь сайтар харьцуулан харж үнэлгээ өгдөг байна.