АНЭУ-д холимог тулааны өсвөр үеийнхний ДАШТ энэ сарын 16-нд эхэлнэ. Абу-Даби хотод долоо хоног үргэлжлэх эл тэмцээнд 60 гаруй орны 1000 орчим тамирчин өрсөлдөнө.
Дээрх тэмцээнийг дэнслэх шүүгчдийн багийн бүрэлдэхүүнд Монголоос улсын шүүгч Ж.Лхагвабат ажиллахаар уригджээ.
Олон улсын шүүгчээр дөрөв дэх жилдээ ажиллаж буй тэрбээр Бахрейн улсад өнгөрсөн жилийн наймдугаар сард болсон Азийн олимпын зөвлөл болон Азийн холимог тулааны холбооны анхдугаар “Шүүгч, дасгалжуулагчдын хөгжлийн хөтөлбөр”, мөн Японы Токиод өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан Олон улсын холимог тулааны холбооны шүүгчдийн сургалтад хамрагдсан юм.
Абу-Дабигийн дэвжээнд тулалдахаар манайхаас 19 тамирчин гурван дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ базааж байна.