Сирийн Дамаск болон Хомс хотод хэд хэдэн удаагийн дэлбэрэлт болж ойролцоогоор 140 гаруй хүн амь насаа алдсан байна.
Мөн ажиглалтын байгууллагуудын мэдээлж буйгаар Дамаск хотын ойролцоо Сайда Зейнаб хотод дөрвөн дэлбэрэлт болж 83 хүн амиа алджээ.
Үүний өмнөхөн Хомс хотод хоёр машин дэлбэрсний улмаас 57 хүн амиа алдсаны дийлэнх нь энгийн иргэд байсан гэж ажиглалтын бүлэг мэдэгдэв. Уг хоёр хотод болсон халдлагуудын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээсэн байна.