Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд гадаад зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан хямралын хүнд нөхцөлтэй байгаа хэдий ч МИАТ компанийн удирдлагууд эдийн засгийн чадамжаа сайжруулах, орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр оновчтой менежмент боловсруулан ажиллаж чадсаны үндсэн дээр ашигтай ажиллажээ.
Тодруулбал, МИАТ компани өнгөрсөн онд Бээжин, Сөүл, Токио, Москва, Берлин, Франкфурт, Хонг Конг, Ханбумбат болон бусад захиалгат чиглэлд нийт 1486 удаагийн аяллаар нийт 461,450 зорчигч, 2,624,1 тонн ачаа тээвэрлэсэн нь 2014 оны үзүүлэлттэй харьцуулахад зорчигч тээвэрлэлт 14,7 хувиар, аяллын тоо 13,7 хувиар өсчээ.
Өөрөөр хэлбэл МИАТ ТӨХК 238.8 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 241.3 тэрбум төгрөгийн орлого олж, үйл ажиллагаа нь нийт 2.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.