Энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Асралт хайрхан явах замд буюу Заан тэрэлж голын эрэг дагуу хээлтэй хандгайг зөвшөөрөлгүй агнаж махыг нь аваад зугтжээ.
Хандгай дэлхийн ойт хээрийн бүсэд тархан амьдардаг. Харин Монгол орны Хэнтий, Хангай, Хөвсгөл, Их Хянганы салбар уулс, Халх, Нөмрөгийн гол орчмоор тархсан, бугын язгуур дотроо хамгийн том амьтан. Монголын “Улаан ном” болон Амьтны аймгийн тухай хуульд нэн ховор гэсэн ангилалд багтдаг хандгайг зөвхөн эрдэм шинжилгээний зориулалтаар агнахыг зөвшөөрдөг байсан. Шинэчилсэн хуулиар шинжилгээний зориулалтаар хүртэл агнахыг ч хориглосон билээ.
Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын алба хаагч нар шалгаж байна.