Нийслэлийн нутаг дэвсгэрт дор дурьдсан байршлуудад ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна.
Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана.


Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 8:30 минутаас эхлэн – 03 дугаар сарын 03-ны өдрийн 9:30 минут хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын жижүүрийн дэргэд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаах аж.
Дуудлага худалдаанд оролцох этгээдийн бүрдүүлэх материал:
- Хүсэлт маягтаар гаргана.
- Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
- Банкны тодорхойлолт /санхүүгийнхээ байдал, төлбөрийн чадварын тухай/
- Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт /Нийслэлийн Төрийн сан банкны 200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Зориулалт: Дэнчингийн үнэ/