Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрийг автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч сар сардаа төлж байгаа юм.
Нийслэлийн 9 дүүргийн татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ, төрийн үйлчилгээний нэгдсэн төв, дүүргүүд дэх авто тээврийн техникийн үзлэг хяналтын төв, авто тээврийн үндэсний төв, авто худалдааны цогцолбор зэрэг байршилд ажлын болон уртасгасан цагаар байцаагч ажиллуулж байна.