Малайзын зүүн эргийн бүс нутаг Саравак мужийн Иргэний хамгаалалтын газраас тус нутагт буусан хүчтэй үерийн улмаас 7900 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа тухай мэдээллээ.
Одоогийн байдлаар түр хугацаанд шилжин суурьшигчдыг хүлээн авах 47 цэг байгуулаад байгаа бөгөөд дийлэнхэд нь Саравак мужийн төв болох Кучинг хотын оршин суугчид байрлаад байгаа аж.
Цаг уурчдын мэдээлснээр, ойрын хэд хоногт цаг агаар сайжирч, үер дагуулж, хөрсний гулгалт үүсгэсэн ширүүн бороо зогсох төлөвтэй байгаа гэнэ. 2014 оны 12 дугаар сард Малайзын олон бүс нутагт сүүлийн 50 жил дэх хамгийн хүчтэй үер бууж байв. Тухайн үед байгалийн гамшигт 10 хүн амиа алдаж, хэдэн мянган хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрсэн бол эдийн засагт 800 сая гаруй долларын хохирол учирчээ.