Жагсагчид Энэтхэгийн нийслэл Дели хотын дийлэнх хэсгийг усаар хангадаг гол сувгийг сүйтгэсний улмаас тус хотын 10 гаруй сая иргэн усгүй болсон байна
Ажлын байрны квот тогтоосныг эсэргүүцсэн хөдөө аж ахуй эрхлэгчид жагсаал зохион байгуулж "Мунак" сувгийг эзлэн авсныг Энэтхэгийн цэргийнхэн чөлөөлжээ. Усны хангамжийг эргүүлэн хэвийн ажиллагаанд оруулахад 3-4 өдөр шаардлагатай гэж Дели хотын усны байгууллагын дарга Кешав Чандра мэдэгджээ.
Усны хямралаас болж Дели бүх сургуулийг хаасан бөгөөд гурван өдөр үргэлжилсэн бослогын улмаас 16 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн бэртэж гэмтсэн байна.