2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ зарлаж нэлээдгүй шуугиан тариад буй дуучин Нара фэйсбүүк хуудсаараа дамжуулж "Үндсэн Хуулиа Уншъя" аяныг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа: "Заа сүүлийн хэд хоног элдвээрээ хэлэгдэхийг ёстой нэг үзэж байнаа, гэвч тэр яахав... Намайг дэмжиж урам зориг хайрлаж итгэл найдварыг минь зузаатгаж байгаа энэ нийгмийг өөрчлье, шинэчлэе, илүү сайхан амьдрая, сонгосон сонголт маань бидний хүссэн амьдралд хүргэхгүй байна гэж бодож дэмжиж байгаа бүх хүмүүстээ чин сэтгэлийн угаас талархаж байна.
Миний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж байгаа мөн түүнчлэн миний эрхэд халдаж байгаа тэдгээр хүмүүс энэ бичлэгийг заавал үзээрэй.
Магадгүй над руу дайрч давшлаад байгаа хүмүүс Үндсэн Хуулиа мэдэхгүйдээ ингэж байж магадгүй юм гэвч уншаагүй байсан ч доор энийг мэдэхгүй хэн байсын гэж цээжээ балбан мэдэгчийн дүрд тоглогчдыг бас төсөөлж л байгаагаа ил цагаан хэлчихье.
Мэдэхгүй байх тань муу зүйл биш ч мэдэхгүй хэвээрээ үлдэх чинь сайнгүй юм гэж хэлэх байна тэдгээр хүмүүст хандаж.
Заа тэгээд "Үндсэн Хуулиа Уншье" аяныг ( Challenge ) маань дэмжин цааш түгээнэ үү.
Жич: Уг нь Challenge-н зорилго ингэхгүй бол тэгээрэй гэдэг боловч Үндсэн Хуулиа уншсан байх нь иргэн бүрт хэрэгтэй учраас тэгээрэй ингээрэй гэж торгууль эсвэл цаг хугацаа заасангүй, хүнтэдгэж үзээрэй та бүхэн минь" гэжээ.
html-