Өнгөрсөн жил Хятад улс экспортын хэмжээгээр болон интернет жижиглэнгийн худалдаагаар дэлхийд тэргүүлсэн тухай тус улсын Худалдааны сайд Гао Хучен мэдэгджээ.
Гао Хучен хэлэхдээ “Өнгөрсөн онд бид гадаад худалдааг тогтворжуулахад болон өрсөлдөх чадварт шинэ давуу талыг бий болгоход гол анхаарлаа хандуулж ажилласан. 2015 онд гадаад худалдаа явуулах нөхцөлийг сайжруулж, гадаадад худалдаа хийх загварыг шинэчлэн сайжруулснаас гадна худалдааны үйлчилгээг хөгжүүлэх тал дээр ажиллалаа” гэжээ.
Хятадын интернет-худалдааны хэмжээ өнгөрсөн онд 31.6 хувиар өсөж, 3.2 их наяд буюу 490 тэрбум доллар болсон байна. “Гадаад худалдааны одоогийн загварын бүтцийг өөрчилсөн нь интернет-худалдаа эрчимтэй хөгжихөд нөлөөлсөн” гэж Хятадын Худалдааны сайд онцлон тэмдэглэжээ.
2015 оны дүнгээр Хятадын Гадаад худалдааны хэмжээ 24.59 триллион юань буюу 3.64 триллион доллар болсон нь өнгөрсөн оныхоос 7 хувиар буурсан үзүүлэлт юм.