“Марс Нидерланд” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдээс “Snickers” шоколаднаас хуванцар илэрсэн гэх гомдол ирсний дагуу "урьдчилан сэргийлэх” зорилгоор "Mars" дэлхийн 55 орноос бүтээгдэхүүнээ эргүүлэн татахаар болжээ.
Тус компани "2016 оны 7-10 дугаар сард хугацаа нь дуусах “Mars”, “Snickers”, “Milky Way” шоколадыг идэхгүй байх хэрэгтэй талаар мэдэгдсэн байна. Учир нь хуванцарын хэлтэрхий агуулагдаж байж болзошгүй аж.
Тус компанийн төлөөлөгч “Бид зөвхөн “Snickers” хуванцартай гэж хэлж чадахгүй учраас “Марс”, “Milky Way” шоколадаа ч эргүүлэн татахаар болсон. 2016 оны 7-10 сард хугацаа нь дуусах дээрх шоколадуудыг худалдаж авахгүй байхыг зөвлөе” хэмээн CNN-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Одоогоор хэдий хэмжээний бүтээгдэхүүн эргүүлж татах нь тодорхойгүй байгаа юм байна.