АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Засгийн газар Кубын Гуантанамо булангийн цэргийн шоронг хаах төлөвлөгөөгөө танилцуулсан ба уг шорон үндэсний аюулгүй байдалд сайнаар бус сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байна.
АНУ-ын Батлан хамгаалах яам мягмар гарагт шоронг хаах төлөвлөгөөгөө Конгресст танилцуулсны дараа Обама Цагаан ордонд энэ асуудлыг одоо шийдэхгүй бол бид хэзээ шийдэх вэ? гэж мэдэгдэл хийжээ. Конгрессоос өнгөрсөн 15 жилийн түүхээ эргэн харахыг хүссэн байна.
Харин Бүгд найрамдах намын гишүүд Пентагоны саналыг буруушаажээ. "Конгресс төлөвлөгөөг дэмжиж болохгүй. Энэ нь үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлнэ, мөн хууль бусаар маш олон алан хядагч хоригдлуудыг АНУ-ын нутаг дэвсгэрт шилжүүлж байгаа нь аюултай юм" гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан мэдэгдсэн байна.