“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, түүний эхнэр Мелинда нарын “Bill and Melinda Gates” сан “Зика” вирусийн халдвартай тэмцэхээр төлөвлөж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
Бид “Эбола” вирустэй тэмцэхэд оролцож байсан Бол одоо “Зика” вирустэй тэмцэнэ” гэж Мелинда Гейтс тус агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. “Эбола”-тай харьцуулахад “Зика” вирустэй тэмцэх ажлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “хамаагүй хурдан” эхлүүлж чадсан гэж Билл Гейтс хэлжээ.
Саяхныг хүртэл огтхон ч аюултайд тооцогдож байгаагүй “Зика” вирусийн халдвар санамсаргүй тархсан. Үүнд анагаах ухааны шинэ технологи тусалж чадах боловч бид нэг шөнийн дотор үүнийг хийж чадахгүй шүү дээ. гэж Билл Гейтс мөн хэлжээ.
Билл болон Мелинда Гейтс нарын буяны сан Баруун Африкт үхлийн аюултай “Эбола” вирустэй тэмцэхэд 50 сая доллар гаргасан бөгөөд шилдэг эрдэмтдийг цуглуулж, Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллан "Зика"-тай тэмцэхээр болжээ.