Олон улсын цагаачлалын байгууллагаас энэ жил Европт ирсэн дүрвэгсдийн тоо 100 мянга хүрээд байна гэж мэдэгдэв.
Грек улс гэхэд л дангаараа 102547 дүрвэгч хүлээн авсан нь өнгөрсөн жилийн зургадугаар сартай харьцуулахад давсан үзүүлэлт юм. Өнгөрсөн жилийн зургадугаар сард 100 мянга орчим дүрвэгч Грект иржээ.
Турк болон Грек хоорондын Газар дундын тэнгисээр дамжин Европт хүрэх маршрут нь дүрвэгсдийн хувьд хамгийн аминд аюултай зам юм. Европт хүрэх гэж явахдаа 413 гаруй дүрвэгч живсний 321 нь дээр дурдсан замд амиа алдсан байна. Өнгөрсөн жил нэг сая гаруй дүрвэгч Европт иржээ.