Сирийн зүүн нутгийн Дайр-эз-Заур хотод НҮБ агаараас анх удаа тусламж хаяж, хотын иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Тус хот "Исмалын улс" бүлэглэлийн бүслэлтэд байгаа билээ.
Дайр-эз-Заур хотод 21 тонн бүхий хүмүүнлэгийн тусламж агаараас хаясан гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын тэргүүн Стивен О`Брайен Аюулгүйн зөвлөлд мэдэгдсэн байна.
Тусламж хүрэх газартаа амжилттай хүрснийг анхан шатны мэдээллүүдээс авлаа гэж тэрбээр хэлжээ. НҮБ-ын мэдээлснээр, бүслэлтэд байгаа Дайр-эз-Заур хотод 200 мянга орчим иргэн амьдарч байна. Бүслэлтэд байгаа нутгуудад байгаа иргэдийн байдал эрс муудаж байгаа бөгөөд өлөн зэлмүүн байдал газар авч, хүмүүс өлбөрч үхэж байна гэж НҮБ мэдээлжээ.