ОХУ-ын Сочи хотноо байрлах олимпийн их сургуульд 2016-2017 онд Спортын менежментийн нэг жилийн магистрын сургалтанд хамрагдах боломжийг Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC) олгож байна.
Үндэсний олимпийн хороодын холбоо нь нислэгийн зардал, хүлээн авагч тал сургалттай холбоотой бусад зардлыг тус тус хариуцах ба ОУОХ-ны 206 ҮОХ-доос зөвхөн 3 хүнийг сонгон шалгаруулна. Иймд та бүхэн хавсралт мэдээлэлтэй танилцан, шаардлага хангасан нэр дэвшигчийн холбогдох материалыг бүрдүүлж, 2016 оны 4-р сарын 10-ны дотор МҮОХ-ны хороонд ирүүлэхийг хүсье.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99082739