Хоёрдугаар сарын 26
- Өнөөдөр бол жилийн 57 дахь өдөр. Он дуусахад 309 хоног үлдсэн байна.
- Цаг агаар өдөртөө -7 хэмийн хүйтэн бол шөнөдөө -16 градус хүйтэн байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн цас орох юм байна.
- Билгийн тооллын 19, таван шар мэнгэтэй шар бар өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандахыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2040.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.00, юань 312.70, вон 1.66 төгрөг байна.
- 11:00 цагаас хэвлэлийн хүрээлэнд: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сангаас мэдээлэл хийнэ.
- 12.00 цагаас хэвлэлийн хүрээлэнд: Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр цацагдаад байгаа Мүүнтэй холбоотой асуудлаар Монголын Эвангелийн эвсэл, Монголын пастер ахлагчдын холбооноос мэдээлэл хийнэ.
- 12.30 цагаас хэвлэлийн хүрээлэнд: Нийслэлийн Гэр бүлийн өдөртэй болсонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Д.Авирмэд, Ш.Одгэрэл нар мэдээлэл хийнэ. Хурлын үеэр хүүхдийн асуудлаар шинэлэг мэдээллүүдийг авч болно.
- 10.00 цагаас “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд “Гамшиг онцгой байдлын үед бид бэлэн байна уу? төслийн тайлангийн арга хэмжээ болно.
- ХХ зууны монголын уран зохиолын амьд түүх хэмээгддэг Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Бөхийн Баастын мэндэлсний 95 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн ажлын хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын салбараас “ХХ зууны уран зохиолын түүх ба зохиолч Б.Бааст” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна. Эрдэм шинжилгээний хурал хүүхдийн номын ордонд 14.00 цагт эхэлнэ.
- Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум хамтран “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 09.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын Танхимд зохион байгуулах гэж байна.
- Монгол улс Дэлхийн банкинд гишүүнээр элссэний 25 жилийн ойн хүрээнд Дэлхийн хөгжлийн тайлан-2016: Цахим ногдол ашиг тайланг олон нийтэд танилцуулах үйл ажиллагааг 11.00 цагт Мэдээлэл Технологийн Үндэсний Паркт зохион байгуулах гэж байна.
- Хүлэмжийн агропарк төслийн танилцуулга 15.00 цагт ХХААЯ-ны хурлын зааланд болно.
- “Монгол ТВ” телевизээс санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монголын телевизүүдийн чуулган”-ыг 09.00-17.00 цагт “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд болж байна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Ислам улсын Аврагч нарын өдөр юм байна.
- 1991 оны энэ өдөр БНСУ алдарт 2NE1 хамтлагийн ахлагч, дуучин CL мэндэлжээ.
- 2013 онд Египетэд халуун агаарын бөмбөлөг хагарч 19 хүний амийг авч оджээ.
- 2008 онд Нью-Йоркийн симфони, найрал хөгжимчид Хойд Солонгосын Пхеньянд тоглолт хийжээ. Энэ нь Хойд Солонгосын түүхэнд анх удаа болсон үйл явдал болжээ.