НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах, бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон бөгөөд уг сугалааны тав дахь тохирол өчигдөр буюу энэ сарын 28-нд боллоо.
Иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ удаагийн сугалаанд нэгдүгээр сарын 1-нээс хоёдугаар сарын 20-ны хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцуулсан бөгөөд нийт 13,688 азтан тодорлоо.
20,000 болон 100,000 төгрөг хожсон иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500,000-аас дээш төгрөгийн хонжворыг иргэд өөрт хамгийн ойр байгаа татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлэх юм.
Төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандан, хянах самбарынхаа "Сугалаанд хожсон дүн" хэсгээс сугалаанд хожсон эсэхээ харна уу.
Журмын дагуу хонжворыг 20 хоногт багтаан олгоно.