
Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн Азербайжаны иргэнийг хүүхдийнх нь хамт хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. Тэрбээр нутагтаа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээд улмаар манай улс руу орж ирсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэнэ.
Энэ тухай мэдээллийг одоогоор нэлээд нууцалж буй бололтой. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр тэрбээр энэ сарын эхээр дээрх этгээд хүүхдийнхээ хамт манай улсад орж ирэхэд нь Гадаадын иргэн харьяатын газрынхан бичиг баримтыг нь хураан авсан юм байна.
Гэтэл хилээр нэвтэрмэгцээ олдохоо больсон гэнэ. Энэ хугацаанд хүүхдээ дагуулан “Хөрөнгө оруулалт татаж өгнө” гэх мэтээр монголчуудыг залилан мэхэлж яваа бололтой. Юутай ч тэрбээр манай улсаас гараагүй, хаа нэгтээ нуугдаж буй учраас орон даяар эрэн сурвалжлахаар болжээ.