
Дэлхийд байхгүй хамгийн том "ХААН ХҮННҮ" дээл урлажээ. Тодруулбал, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг “Бат Зүү” ХХК- ийнхан 20 жилийнхээ ойг тохилдуулан 50 оёдолчинтйо хамтран 14 метр өндөртэй, 18 метрийн өргөнтэй, 6 давхар барилгатай дүйцэхүйц дэлхийд байхгүй том, хаан хээтэй хүннү загварын дээл бүтээсэн байна. Үүнийгээ өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд олон нийтэд танилцууллаа. Тус дээл урлах санааг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бухын хошуунаас олдсон XIII зууны үеийн олдвороос авсан гэнэ.