
Олон улсын lonelyplanet.com цахим хуудас ирэх 2017 онд аялбал зохих 10 улсыг нэрлэжээ. Уг жагсаалтыг Канад тэргүүлсэн бөгөөд манай улс долдугаарт эрэмбэлэгдсэн байна. Мөн Колумб, Финланд, Доминик, Балба, Бермуд, Оман, Мьянмар, Этиоп улс жагсаалтад багтжээ. Аялахад тохиромжтой улсын нэгээр Монголыг нэрлэхдээ нисэх онгоцны шинэ буудлаа удахгүй ашиглалтад оруулахыг онцлон тэмдэглэжээ.
Үүнээс гадна нийслэлд нь 500 сая ам.долларын өртөгтэй “Shangri-La” цогцолбор бүрэн ашиглалтад орсон, уг цогцолборын 290 өрөөтэй зочид буудал, IMAX кинотеатр, Hard rock кафегаар үйлчлүүлж болохыг дурдсан байна. Нийслэл хотоос гараад Азийн хөх сувд гэгддэг Хөвсгөл нуур руу хатуу хучилттай замаар 10 цаг яваад хүрэх боломжтойг бас бичжээ.