
Маргааш “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”.
Дэлхий нийтэд сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг багасахгүй байгаа учир аюулгүй байдлыг нь хамгаалах, тэдний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээд ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох зорилгоор НҮБ тогтоол гарган, жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ныг ийм өдөр болгосон юм.
Улмаар гишүүн орнууддаа хандаж хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдэгдсэн бүх хэлбэрийн хүчирхийлэл, завдал бүрийг мөрдөн шалгаж, хэрэгтэнд хариуцлага хүлээлгэх, сэтгүүлчдийг бие даан ажил үүргээ гүйцэтгэх таатай орчин бүрдүүлэхийг уриалж буй ажээ. Манай улсад ч сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг цөөрөхгүй байгаа.
Үзэл бодлоо илэрхийлэх болон мэдээлэл авах эрхийг зөрчигчдийн 75 хувь нь улстөрчид, төрийн өндөр албан тушаалтан, албан хаагчид байдаг талаар “Глоб интернэйшнл” ТББ-ын хэвлэлийн эрх чөлөөний тайланд тусгажээ. Тус байгууллагаас гаргасан судалгаагаар өнгөрсөн онд 42 сэтгүүлч халдлагад өртсөн байна. Энэ тухай доорх графикаас харна уу.