
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)- гийн Монгол дахь хөтөлбөрийн газар “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай-2” аяныг Ховд аймагт зохиосон билээ.
Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилсэн тус аяны хүрээнд хулгайн анг эсэргүүцэн Ховд аймгийн иргэд хураасан хавхаараа ирвэс урлажээ.

Аяны үеэр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)- гийн Монгол дахь хөтөлбөрийн газар төдийгүй тус аймгийн иргэд нийт 514 зөрчил илрүүлж, 438 хавх хураан авчээ.

Нууцаар тавьсан нэг хавх аюулгүй болгоход хамгийн багадаа 10 амьтны амийг авардаг хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.
Сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)- гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан хулгайн анг эсэргүүцэн хавханд орчихоод ээжээ харан гуниглах гүемийг хавхаар урлахаар төлөвлөж байгаа аж.