
Коши Матайгаар ахлуулсан ОУВС-гийн баг Монгол Улсад аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4-нд ажиллаад буцжээ. Тус сангийн цахим хуудсанд тэмдэглэснээр Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сакер дээрх ажлын талаарх мэдэгдэлдээ “Монголын Засгийн газартай үр бүтээлтэй хэлэлцээ өрнүүлсэн” гэж тэмдэглэжээ.
УИХ-ын дарга М.Энхболд баасан гаригт Нил Сакер тэргүүтэй ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр М.Энхболд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийн, бодлогын болон хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлэн, хамтран ажилласанд тэдэнд талархал илэрхийлээд, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа ярьжээ.
Мөн Нил Сакер “Сангийн яам, Монголбанкны холбогдох албаныхантай уулзан, асуудлаа олон талаас нь нягтлан үзсэн. Хөтөлбөр хэрэгжүүлэх талаарх ажил цаашид үргэлжилнэ” гэсэн байна.