
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар хурандаа Ц.Амгаланбаяр томилогдсоноос хойш тус газарт ямар өөрчлөлт хийх бол гэсэн хүлээлт алба хаагчдынх нь дунд байсан. Тэгвэл өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар шинэ томилгоонууд хийжээ. Тус газрын дэд даргаар ажиллаж байсан хурандаа Г.Туулхүүг тогтоол гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга болгосон байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд даргаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Ж.Батсайханыг томилсон аж. ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын даргаар, хурандаа М.Алтан-Очир, Хорих ял эдлүүлэх газрын даргаар хурандаа П.Хосбаяр, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын даргын албан тушаалыг хурандаа Х.Ариунболд нар хаших юм байна. Харин Санхүү, хангамжийн газрын даргаар хошууч Я.Ган-Эрдэнийг томилжээ.