
Дорноговь аймагт хонины цэцэг өвчин гарч, улам даамжирсны улмаас хорио цээрийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа.
Одоогоор гурван бүсэд хорио цээрийн дэглэм тогтоон, ариутгал хийж байгаа бөгөөд голомтод бүсэд зургаан хүн, нэг техниктэй ажиллаж байгаа аж.
Мөн үүний сацуу Дорноговь аймгийн хэмжээнд амьд мал тээвэрлэх, борлуулахыг түр хугацаагаар хоригложээ.
Тус аймгийн Сайншанд суманд 40, Дэлгэрэх суманд 14, Зүүнбаян багт 13 хонь цэцэг өвчнөөр өвчилснийг шинжилгээгээр тогтоон, утсгалд оруулжээ.